Ажил олгогчийн өдөрлөг-2025 Залуучууд театрт болж байна

Залуучууд театрт “Ажил олгогчийн өдөрлөг 2025” болж байна. 17:00 цаг хүртэл үргэлжлэх өдөрлөгийн үеэр Дархан-Уул аймгийн хэмжээнд зарлагдсан нээлттэй ажлын байруудад иргэдийг бүртгэх, зуучлах болон Улаанбаатар хотоос урилгаар ирсэн мэргэжлийн хүмүүс ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ мэдээлэл өгч байна.
Өнөөдрийн байдлаар ХХҮГ-т 13 ААНБ-аас ажлын байрны захиалга ирүүлсэн байгаа бол өдөрлөгт 20 гаруй байгууллагын 240 гаруй ажлын байрны зарыг иргэдэд сурталчлан танилцуулж байна.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна.
Өдөрлөгийн үеэр ХХҮГ-аас 150 гаруй байгууллагын 280 орчим албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ХХҮГ, ҮЭХ, ИХ хамтран зохион байгуулж байна.