ЕБС-ууд 861 кг хуванцрыг ангилж, тушаажээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

ЕБС-ууд 861 кг хуванцрыг ангилж, тушаажээ

“Хуванцрын хаягдалгүй Дархан” аяны хүрээнд байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахад хэвшүүлэх, хуванцар хог хаягдлын хор хөнөөл болон дахин боловсруулах боломжийн талаар мэдлэг олгох зорилгоор ЕБС-ийн сургуулиудын дунд хуванцар цуглуулах уралдааныг 2025.03.12-аас 2025.05.15-ны хооронд зарласан.

Өнөөдөр аяны хаалтын үеэр уралдааны шилдгүүдийг тодруулжээ.

1-р байранд 11-р сургууль /325 кг/- 1,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ном худалдан авах эрхийн бичиг
2-р байр: “Од” сургууль /286 кг/- 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ном худалдан авах эрхийн бичиг
3-р байр: 3-р байранд 4-р сургууль /250 кг/- 500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ном худалдан авах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.

Эдгээр сургуулиуд 2 сарын хугацаанд нийт 861 кг хуванцар цуглуулж ангилан тушаасан байна. “Хуванцрын хаягдалгүй Дархан” аяныг аймгийн Захирагчийн ажлын алба, Боловсролын газар, “TML plastic” үйлдвэр хамтран амжилттай зохион байгууллаа.

Холбоотой мэдээлэл

Back to top button