Залуус хуримтлалаараа нэгдэж, бие биеийнхээ мөрөөдлийг дэмжиж байна
Бизнесээ эхэлж байгаа, өргөжүүлэх сонирхолтой ч учраа олохгүй яваа, бизнестээ зориулж зээл авахад банкны шаардлага хангахгүй, орлого зарлагаа тооцож чадахгүй үйл ажиллагаа нь жигдрэхгүй гэх мэт олон асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэх гэж мухардалд орсон хүмүүс. Мөн өрхийн санхүү, өөрийн санхүүгийн боловсролд шат ахиж мэдлэгтэй болох эрмэлзэлтэй бүх насныханд Бизнес хөгжлийн төв луужин болж ажиллах зорилготой.
Тус төвийн бизнесийн сургалтад хамрагдсөн хуримтлалын бүлгийн гишүүд итгэлцэл дээр үндэслэн бие биенийхээ бизнесийг дэмжиж, мөрөөдлийг нь биелүүлэхэд дэм болдог байна. Энэ удаа Мөрөөдлийн гүүр бүлгийнхэн жилийн турш хуримтлуулсан хуримтлал, ноогдол ашигаа авч алдаа оноогоо дүгнэж, урагшлах урам зоригоор дүүрэн байна.
Бүлгийн гишүүдээс хоббигоо бизнес болгосон, бизнестээ хөрөнгө оруулсан, орлого ашигаа зөв тооцож сурсан, бизнесээ өргөжүүлсэн олон хүмүүс өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласан түүхээ хуваалцаж байлаа.
Бизнес хөгжлийн төвийн сургалтаар нэгдсэн хорь гаруй бүлэг үүссэн бөгөөд бүлэг бүр гишүүдийнхээ бизнесийг дэмжиж, санхүүгийн асуудалд хувь нэмэр болж, нэг хамт олон болон ажиллаж иржээ.
Санхүүгийн сахилга бат, хуримтлуулах зуршил, хамтын хүч, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний үр шимийг хүртэж боломжийг алдахгүй хөгжиж, амьдралдаа олон олон эерэг өөрчлөлтийг бий болгох хүсэлтэй хүн бүрт Бизнес хөгжлийн төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байна.
Боломжийг бүрийг бодит болгоцгооё. Мөрөөдөлтэй иргэн та баян