UncategorizedНийгэмХураангуй мэдээ
Өнөөдөр Дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна
1948 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 8-ны өдрийг Дэлхий даяар Олон улсын Улаан загалмайн өдөр болгон тэмдэглэж, хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархалаа илэрхийлэх өдөр болгон өнгөрүүлдэг.
Энэ жил хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Дархан Уул аймгийн Улаанзагалмайн хорооноос шинэ гишүүддээ үнэмлэх гардуулж, онцгой гишүүддээ шагнал гардууллаа.
Энэ жилийн хувьд хүмүүнлэгийн өдрөө Зүрхнээс уриатай дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.
Энэхүү үйл ажиллагаагаар нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээх зорилготой гэж зохион байгуулагчид онцлов.