Тогтвортой ногоон санхүүжилт хөрөнгө оруулалтын форум болж байна
Форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциум хамтран хэрэгжүүлж буй Найрамдал төсөл, МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд зохион байгуулж байна.
Тогтвортой ногоон санхүүжилт Хөрөнгө оруулалтын форумд бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги,Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Форумын зорилго нь Дархан-Уул аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт,хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлэхэд олон талын оролцоог хангах, мэдлэг хуваалцах, шинэ санаа мэдээлэл түгээх, харилцаа холбоо олон талт хамтын ажиллагааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого хөтөлбөр боловсруулах, санхүүжилтын арга замуудыг тодорхойлох, шийдвэр гаргахад оршино.
Форум 6-р сарын 29 нөөс 7-р сарын 1-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын өнөөгийн бодлого, зохицуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Дархан-Уул аймаг тогтвортой хөрөнгө оруулалт, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх Монгол Улсын хамгийн таатай орчин бүхий бүс болгон хэрхэн хөгжүүлэх талаар судлах, хамтран ажиллах боломжийг онцлон илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бол Төвлөрлийг сааруулахад Дархан-Уул аймагт хэрэгжиж буй Найрамдал төслийн хүрээнд Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хот, аймаг, бүс нутгийн түвшинд нутагшуулах арга зам, боломжуудын талаар хэлэлцсэн юм.
Форумын хоёр дахь өдрийн хуралдаанаар: Монгол Улсын тогтвортой хүнсний тогтолцоо, Тогтвортой аялал жуулчлал: Ногоон эдийн засгийг сэргээх, орон нутгийн эдийн засгийг сайжруулах нь, Эко аж үйлдвэрийн паркуудыг төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх бизнесийн жишээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл солилцож, тодорхой шийдлүүдийг гаргасан юм.
Форумын 3 дахь өдөр буюу 7 сарын 1-нд
Нүүрстөрөгчийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол улсын оролцоог тодорхойлсон зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах чиглэлээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран ажиллах хэлцэл, санамж бичигт гарын үсэг зурна. Мөн Дархан-Уул аймагт хэрэгжих боломжтой шинэ санаа бүхий төслийн танилцуулгууд хийгдэх юм.
“Тогтвортой ногоон санхүүжилт” Хөрөнгө оруулалтын форумын дүгнэлт дугуй ширээний уулзалтууд яам, засгийн газрын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, гадаад дотоодын шинжээч экспертүүд, банк санхүүгийн байгууллагын удирдлагууд, хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор зохион байгуулагдах форумаас Дархан Уул аймагт үлдэх үр өгөөж тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт оролцогчид итгэлтэй байна.
Тогтвортой ногоон санхүүжилт Дархан хөрөнгө оруулалтын форум амжилттай үргэлжилж байна.