НийгэмХураангуй мэдээЭдийн засаг
Бичил бизнес эрхлэгчдээс хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авч байна
2023 оныг Дархан-Уул аймаг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох 1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлаж төсөл хүлээн авч эхэлсэн байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй зээлийн төслийг 2023. 09.11-ний өдрийн 08.30 цагаас 2023.10.11-ний өдрийн 08:30 хүлээн авч эхэлсэн байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй бичил бизнес эрхлэгчид Хүнс хөдөө аж ахуйн газарт биечлэн хандах буюу 9985-5557 дугаарт холбогдон зөвлөгөө мэдээлэл авах юм байна.