Д.Баярцэцэг: Хүнсний технологич мэргэжил минь хаан жимсээр бүтээгдэхүүн хийхэд хөтөлсөн
Алт алт гэгдэх чацаргана тарьж хураагаад зүгээр нэг зарж борлуулахыг хүсээгүй. Хүний эрүүл мэндэд шимтэй, амин дэмтэй чанарыг нь алдагдуулахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн гаргаж гэж бодсон минь Амина нэрийн тостой нь боловсруулсан өтгөрүүлсэн чацарганын шүүс.
Ширхэг үрээс эхлээд тордож ургуулан эцсийн бүтээгдэхүүн болгож үр шимийг нь хүртэхэд их хөдөлмөр ордог. Энэ ч утгаараа Амин дэмийн агууламж А зэрэглэлд гэж тодотгон бүтээгдэхүүнээ “Амина” гэж нэрлэсэн. Тостой нь боловсруулсан шар алтаа эмчилгээ, эрүүл мэндийн өндөр ач тустай байгааг амьдрал дээрээ харж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гэв.
Жилийн дөрвөн улирал тасрахгүй бүтээгдэхүүнээ худалдаанд гаргадаг үйлдвэртэй болох мөрөөдөж, худалдан авалт хийж урмын сайхан үгээр мялаадаг хүмүүсийн чин сэтгэлийн үгээр урагшилж 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна.
Илүүдэл жингээс үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд тулгамдсан энэ үед аль болох эрүүл аргаар хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжих, ногооны шимт байдлыг алдагдуулахгүй бүтээгдэхүүнүүддээ гаргахад мэргэжлийн ур чадвар гарган ажилладаг байна.