Цэвэр аарц байгалийн жимсээр баяжуулан кальциар баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Хүнсний аюулгүй байдал номер нэгд тавигдаж байгаа энэ үед органик хүнсийг өдөр тутамдаа хэрэглэхэд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байна. “Одод бест милк” ХХК импортын сырок бүтээгдэхүүнийг орлох органик сырок гурван төрлөөр үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна.
Чацарганатай, нэрстэй, үзэмтэй гурван төрлөөр цэвэр аарц байгалийн жимсээр баяжуулан хийж байгаа сырок хугацаа уртасгагчгүй, элдэв хүнсний нэмэлтгүй. Нэг сырок бүтээгдэхүүнд агуулагдах кальцийн хэмжээ нэг хүүхдийн нэг өдрийн хэрэгцээг бүрэн ханган гэж үйлдвэрлэгчид хэлж байлаа.
Эх орныхоо нэрийн хуудас болдог шар алт гэгдэх хаан жимс чацаргана, антиоксидант баялаг нэрс жимсийг дархлаа дэмжих аарцаар баяжуулан үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж, хүүхдүүдэд өдөр бүр кальци нөхөх зорилгоор өгөх боломжийг үйлдвэрлэгчид эрэлхийлж байна.