Газар агро: Тариалангийнхаа 20-25 хувийг малынхаа тэжээлд зориулан бэлтгэдэг
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн Туршлага судлах айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрлах газар тариалангийн суурин дээр эрчимжсэн үхрийн аж ахуй эрхэлж байгаа Газар агро ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Жилд 1900-2000 га талбайд улаан буудай, овьёос, арвай, рапс, ногоон тэжээл тариалдаг. Герефорд үүлдрийн 900-1000 орчим үхэр тэжээж үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч өсгөн бойжуулж малчдад бэлтгэн нийлүүлдэг байна. Газар тариалангийнхаа 20-25 хувийг өвлийг эрсдэлгүй давахад зориулж малын тэжээлээ бэлтгэдэг байна.
Газар агро ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан Турк улсын хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхлэгч мал аж ахуй газар тариаланг хослуулах нь чухал цаашид бүтээгдэхүүнээ боловсруулах тал дээр анхаарал хандуулах хэрэгцээ байна. Газар тариалангаа дэлхийн дэвшилтэт технологитой холбож, инноваци шингэсэн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй гэж онцолсон бол Японы профессорын ярианд манай улс шиг фермерийн аж ахуй эрхэллээ гэхэд нэг л байшинд хайрцагладаггүй өргөн уудам газар нутагтай учир мал аж ахуй, газар тариалан эрхэлж натурал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж маш өндөртэйг онцолсон юм.