ЖДҮ хөгжүүлэх сангийн 1.9 тэрбумын санхүүжилтэд нэмэлт материал авч эхэллээ

ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд БИЧИЛ ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, Жижиг, дунд үйлдвэрийн газар нарийвчилсан судалгааг хийж, Төсөл сонгон шалгаруулах дэд хороо санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэнэ.
2025 онд олгогдох төвийн бүсийн аймгуудын /Дархан, Сэлэнгэ, Төв/ бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс дахин 30 хоног хүлээн авч эхэллээ.
Хөнгөлөлттэй зээл олгох чиглэл: Орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж
Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл, баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч, уул уурхайн ханган нийлүүлэлт, зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх, цагаан алт хөдөлгөөн, атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян, шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг хөнгөлөлттэй зээл олгох чиглэлд багтана.
2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл: Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./ Зээлийн хугацаа: 5 хүртэл жил, Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар, Зээлийн хүү : 5 хувь (жилийн), Холбоо барих: ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл, төслийн газар/, Дархан-Уул аймаг: 99855557