Оюутнууд хаягдал цаас,нүүрсний нунтаг, самрын ясаар шахмал түлш хийж байна

Сургуулийн хог хаягдлын дийлэнх хувийг хаягдал цаас эзэлдэг байсан. Хаягдал цаасаар түлш хийж эхэлснээр энэ асуудлыг хумих боломжтой гэж харснаар түлш хийж эхэлсэн байна.
Хаягдал цаасаа модны үрдэс, нүүрсний нунтаг, самрын ясаар баяжуулан дулаан хадгалах чанарыг нь сайжруулахад анхаарал хандуулсан байна. Зууны багтаамжаас шалтгаалан дөрвөлжин болон дугуй хэлбэрээр шахмал түлшээ бэлтгэдэг байна.
Нүүрстэй дүйцэхүй дулаан гаргадаг ч үнслэгийн хэмжээ маш бага, утаагүй зэрэг давуу талууд байгаа онцлов. Ямар нэг барьцалдуулагч ашигладаггүй, картон цаас өөрөө барьцалдуулагч болдог байна. Орцууддаа хольж зутан бэлтгээд шахагчийн тусламжтайгаар нягтруулан хаягдал цаасыг шахмал түлш болгон хэрэглэх боломжтой, энэ нь агаарын бохирдол, орчны хог хаягдлыг багасгах боломжтой гэж үзэж байна.