ХЭДС-аас 128 иргэнд 1 тэрбум 116 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгогдохоор шийдвэрлэж, гэрээ байгуулж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймагт олгогдох санхүүгийн дэмжлэгийг 110 иргэн, 10 хоршоонд өгөхөөр 1 тэрбум 460 сая төгрөг батлагдаж ирсэн.
2025 оны 03 сарын 25-наас эхлэн 21 хоногийн хугацаанд 223 иргэн, 10 хоршооны хүсэлт ирсэн байна. Үүнээс Ахмадын ажлын байрыг дэмжих санхүүгийн дэмжлэгт 40 ахмадад 300сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний санхүүгийн дэмжлэгт 22 иргэнд 200сая төгрөг, ажлын байрыг дэмжих санхүүгийн дэмжлэгт 46 иргэнд 456сая төгрөг, малжуулах санхүүгийн дэмжлэгт 20 иргэнд 160сая төгрөг нийт 128 иргэнд 1 тэрбум 116 сая төгрөг олгогдохоор ажлын хэсгийн шийдвэр гарч энэ 7 хоногт гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдаж байна.
Өнөөдөр 22 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, асран хамгаалагч нартай гэрээ байгуулсан юм.
Хоршоонд олгогдох санхүүгийн дэмжлэг нь сонгон шалгаруулалтын шатандаа явж байна.