Дархан-Уул аймагт Европын өдөрлөг болно – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээЭдийн засаг

Дархан-Уул аймагт Европын өдөрлөг болно

Жил бүр зохион байгуулагддаг Европын Өдөрлөг энэ жил орон нутагт анх удаа Дархан-Уул аймагт 5-р сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулагдахаар болжээ. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните аймгийн удирдлагуудтай уулзаж бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар санал солилцсон байна.
Энэхүү өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, Монгол Улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, боловсролын тэтгэлэг зэрэг боломжуудын талаар олон нийтэд танилцуулах юм.
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
Европын өдөрлөг оролцохыг урьж байна

Холбоотой мэдээлэл

Back to top button