Монгол эрх хүн зорилтот төслийн хүрээнд эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна – Цэц.МН
Нийгэм

Монгол эрх хүн зорилтот төслийн хүрээнд эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдүүлэх юм.
2026 оны 05.04-05.08-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна. Ерөнхий эмчийн үзлэг, хэвлийн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, нүдний үзлэг, мэс засал, арьс харшлын үзлэг, сэтгэцийн эмчийн зөвлөгөө, биеийн жингийн индекс тодорхойлох, бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ зэрэг багтаж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button