НийгэмХураангуй мэдээ
Дронд суурилсан хотын удирдлагын системийн төсөл Дархан-Уул аймагт хэрэгжинэ

БНСУ-ын SISTECH компанитай хамтран дронд суурилсан хотын удирдлагын систем 3D загварчлалын төслийг Дархан-Уул аймагт албан ёсоор эхлүүлж, хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн байна.
Энэхүү төсөл нь БНСУ-ын Инчеон хотод хэрэгжүүлж буй дронд суурилсан хотын удирдлагын төвийн үйл ажиллагааны туршлага, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, цаашлаад Дархан хотод дронд суурилсан хотын удирдлагын системийг бий болгох зорилготой юм байна
Төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхэлж буй нь хотын удирдлага, төлөвлөлт, газар зохион байгуулалт болон орон зайн мэдээллийн ашиглалтыг шинэ түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.



