НийгэмХураангуй мэдээ
Монгол эр хүн төслийн хүрээнд эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг эхэллээ

Монгол эр хүн зорилтот төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран 18–60 насны эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 01-нээс эхэллээ.
Үзлэг, шинжилгээгээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нийтлэг эрсдэлийг үнэлж, өвчнийг эрт илрүүлэх, цаашид шаардлагатай тусламж, үйлчилгээ, зөвлөгөөнд хамруулахад чиглэж байна.
ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНИЙ БАГЦ:
• Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг /Андрологи/
• Зүрх судасны өвчин, чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ
• Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
• ЭХО шинжилгээ – хэвлий, түрүү булчирхай /45-аас дээш насанд/
• Цээжний рентген шинжилгээ
• Биеийн ерөнхий үзлэг, биеийн жингийн индекс
• БЗДХ болон элэгний В, С вирусын түргэвчилсэн шинжилгээ
• Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө, дүгнэлт
Үзлэг шинжилгээ 2026 оны 10 дугаар сарын 01–31-ний өдөр хүртэл 7 хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт
15:00–18:00 цагт Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулатори-1 зохион байгуулагдаж байна. Эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай



