СпортХураангуй мэдээ
Дархан хотын 65 жилийн ойд зориулан аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болно

Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн хүрээнд Монгол түмний хийморь золбоог бадраагч, үндэсний бөхөө дээдлэх хүндэтгэлт томоохон барилдааныг энэ сард Дархан-Уул аймагт зохион байгуулахаар товлосон байна.
Төрийн наадмын манлай болсон “Улсын аваргуудын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан” 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан юнайтэд Арена-д зохион байгуулагдана.
Цахим тасалбараа SHOPPY.MN линкээр орж захиалах боломжтой.



