НийгэмХураангуй мэдээ
Дархан хот-65 хүндэтгэлийн хичээл ЕБС-ын сурагчдад оржээ
Дархан хот үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ой маргааш болно. Найрамдлын Дархан хотынхоо түүх, үүсэл хөгжлийг сурагчдад таниулж, төрөлх хотоороо бахархах, хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүндэтгэлийн хичээл оржээ.

Энэхүү хичээлээр дамжуулан хүүхэд, багачууд маань хотынхоо түүхэн замнал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын талаар мэдлэгээ тэлж, төрөлх хотоо хайрлан хамгаалах, ирээдүйн хөгжилд нь хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэлтэй иргэн болж төлөвших юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг



