Ахлах, дунд бүлгийн 2000 сурагч сургалтад хамрагдаж нөлөөллийн аянд оролцож байна
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургалт, нөлөөллийн аян өрнөж байна. ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн талаар, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт өгсөн байна.
Сургуулийн нийгмийн ажилтнуудын эрсдэлтэй хүүхдийн кейс шийдвэрлэлтэд арга зүйн дэмжлэг үзүүлж, туршлага хуваалцах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургалт, нөлөөллийн ажил” аяныг өрнүүлэн ерөнхий боловсролын 1, 2, 4, 9, 14, 15, 16, Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулиудын дунд, ахлах бүлгийн нийт 2000 сурагчдыг хамруулсан байна.
“Хүүхдийн эрх, төлөвшил, гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалт явуулж, тэдний санал, хүсэлтийг сонссон.
Өсвөрийн сэргийлэгчдийн дунд Өсвөрийн сэргийлэгч-Бид манлайлагч, сургуулийн нийгмийн ажилтнуудын хүрээнд “Асуудал-шийдэл-гарц” хэлэлцүүлүүдийг амжилттай зохион байгуулж, санамж, зөвлөмж өгсөн байна.
Дээрх үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас “Гүүд Нейборс” Олон улсын байгууллагын Мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер, хүүхдийн эрхийн сургагч, үе тэнгийн сургагч нартай хамтран өрнүүлж байна.