НийгэмХураангуй мэдээ
Япон Улсад ажиллаж амьдрах, сурах хүсэлтэй хүмүүст зориулан мэдээлэл хийв
Монгол -Японы хүний нөөцийн хөгжлийн төвийнхан манай аймагт ажиллав. Япон улсад ажиллах хүч болон ажиллаж амьдрах хүмүүс, тэтгэлгээр сурах хүсэлтэй оюутан залууст зориулсан мэдээллийн яармаг зохион байгууллаа.
Монгол улсаас япон улсад ажиллах хүний нөөцийг бэлтгэх гол байгууллага нь японы хэлний сургууль, сургалтын төвүүд байна. Тиймээс япон хэлний сургууль, сургалтын төвүүдэд шаардлагатай сурах бичиг бэлтгэн өгч, заах аргыг нь дээшлүүлснээр хүний нөөцийг бэлтгэхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.
Дархан-Уул аймагт япон хэл зааж байгаа багш нартай уулзаж багшлах их үйлст нь амжилт хүсэж, номын цагаан буян түгээх үйлст нь зориулан япон сангаас гаргасан номуудыг хүлээлгэн өгсөн байна.