Цаасны хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн хийж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой
Цэмцгэр Дархан аяны хүрээнд Дархан хоггүй ирээдүй ТББ, ХААИС хамтран Дархан-Уул Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Оюуны болон ногоон баялгийг бүтээе өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Оюуны баялгийг бүтээе агуулгын хүрээнд хуучин ном солилцох, хандивлах, худалдах ажлын өрнүүлж байна. Хаягдал цаас ашиглан гар урлалын бүтээгдэхүүн хийдэг бүтээлч иргэд олон байдаг. Цаасны хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах нөлөөллийн ажлыг өрнүүлж дээрх иргэдийн бүтээлийг сурталчилна.
Хог хаягдлыг ангилан ялгаж нөөц баялаг байдлаар дахин боловсруулах, ашиглах шаардлага тулгарч байна. Тиймээс цаасны хаягдлыг зөв ангилаад эдийн засгийн эргэлтэд оруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг энэхүү үйл ажиллагааны үр дүн харуулах юм.
Өдөрлөгийн хүрээнд ЕБС–иудын дунд хаягдал цаас авах, хаягдал цаас ашиглаж бүтээл хийх уралдаан зарласан байна. Уралдааны хүрээнд хаягдал цаас цугларч, бүтээл хийх санаачлагууд өрнөж байгааг зохион байгуулагдаж хэлж байна.