Нэгдсэн эмнэлэг хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагтай боллоо – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Нэгдсэн эмнэлэг хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагтай боллоо

Эрүүл ирээдүйг эхлүүлцгээе уриан дор JCI Дархан салбар байгууллагаас нэгдсэн эмнэлэгт хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулах Нэг сэтгэл төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Өвчин намдаах эмчилгээ хийлгэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа алдахгүй, орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болсон нь аяны гол үр дүн гэж хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн онцолж байна.

Зуу гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймгийн хувьд өнөөдрийн байдлаар 850 гаруй иргэн хорт хавдрын оноштой эмчлүүлж байна. Дээрх иргэдийн хэвтүүлэн эмчлэх хөнгөвчлөх эмчилгээний тасаг сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжтайгаар байгуулагдсан байна. Уг тасаг хэвтэн эмчлүүлэх хэсэг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, үзлэг оношлогооны өрөө зэргээс бүрдэж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button