Г.Алтанчимэг Ашиг гэхээсээ илүү монголын ирээдүйг бодсон бяцхан бизнес минь илүү өргөжин гэдэг итгэлтэй байна
Англи хэлний багш мэргэжилтэй тэрээр багаасаа ном унших дуртай хүүхэд байжээ. Номын түрээс ажиллаж эхэлсэнээр олон олон хүүхдүүдийг номд дуртай болгоход сайн нөлөөлөгч болсон байна.
Г.Алтанчимэг: Өвөөгийнхөө гэрээс өөрийнхөө хуучны 20 номыг авч жижиг тавиур дээр өрж ном түрээслэх ажлаа анх эхлүүлсэн. Номын түрээсийн ажлаа өргөжүүлэхэд нь найз нөхөд нь ном хандивлаж, өөрөө ч хүссэн номоо боломжийнхоо хэмжээнд худалдан авсан. Өнөөдөр 200 гаруй ном түрээсэлдэг болсон байна. Хэдэн номтой байхаас үл хамааран, хэрэгцээтэй хүнд нь оюуны хөрөнгө оруулалт хийх зорилго тавьж эхлүүлсэн ажилдаа тэрээр хайртай.
Өглөө бүр яаран ирж олон олон шинэ танилуудтайгаа уншсан номны тухай хууч хөөрч цагийг бүтээлчээр өнгөрүүлдэг байна. Нэг номыг өдрийн 1000 төгрөгөөр түрээсэлдэг ч ашиг биш ирээдүйг харсан бяцхан бизнес нь илүү өргөжин гэдэгт итгэлтэй байна.