Амралтын өдрөөрөө 20 жил 20 өрх аян өрнүүлэв
Улаанбаатар гурил ХХК-ийн хэсэг ажилчид нэгдэж дээрх аянд өрнүүлэв. Энэ жил тус компанийн хувьд Японы кайсен менежментийг хэрэгжүүлж байгаатай холбоотой үйлдвэрийн нийт ажилчдыг таван бүлэгт хуваасан. Кайсен 3-р багт тус компанийн 35 ажилтан байна. Багийн гишүүд ярилцан компанийнхаа ойд зориулан 20 жил 20 өрх сайн үйлсийн аян өрнүүлсэн юм.
Улаанбаатар гурил компани ажилтнууддаа сар бүр 30.000-80.000 төгрөгийн эрхий бичиг олгодог байна. Эрхийн бичгээр таван богд группийн бүх охин компаниудаас худалдан авалт хийхдээ хөнгөлөлт эдэлдэг. Багийн гишүүд 1 сарынхаа хөнгөлөлтийн эрхийг хэрэгцээтэй нэгэнд нь хүргэх сайн үйлст зориулахаар шийдвэрлэсэн байна. Тэд өнөөдөр 20 айлд нэг сарын гурилын хэрэгцээг нь хүргэж өглөө. Амралтын өдрөө сайн үйлс хийх цаг хугацаанд зарцуулсандаа баяртай байв.
Багийн судалгаанд үндэслэн ам бүл олонтой, өрх толгойлсон, өндөр настан иргэд гэх мэт 20 айлд сарын гурилын хэрэгцээг нь дөхүүлж, хүүхдүүдэд нь шинэ жилийн бэлэг хүргэлээ.
Бүтээгдэхүүний дээж өгөх уутаа хүртэл өөрсдийн гараар оёж, дахин ашиглах боломжийг нь бодолцжээ. Хэн нэгэнд туслах сэтгэл байвал өглөгт их бага гэх хэмжээ байхгүй. Бид өөртөө байгаагаа шинэ оны босгон дээр хэрэгцээтэй нэгэнд илүүчлэхийг зорьсон гэж залуус ярьж байна.