Сүүлийн нэг жил дотоодын бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсэн ч туслах материал гаднаас хамааралтай байгаа нь асуудал болж байна. – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сүүлийн нэг жил дотоодын бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсэн ч туслах материал гаднаас хамааралтай байгаа нь асуудал болж байна.

Оюунчимэг Дархан гутал цехээ нээгээд 30 гаруй жил ажиллаж байгаа. 8-р ангиа төгсөөд ЗХУ-д ахуй үйлчилгээний чиглэлээр гутал үйлдвэрлэлийн ангид 3 жил сураад төгссөн цагаасаа гутал хийж эхэлсэн байна.

Эх орондоо ямар нэг хэмжээгээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн бүрийн хүсдэг зүйл бол иргэн бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байгаасай гэсэн бодол юм. Нэг иргэн бүтээгдэхүүнээ борлуулж, нөгөө  талд худалдан авсан орлого, зарлага хоёр эх орондоо үлдэнэ.

Хил гааль хаалттай байсан сүүлийн жилүүдэд иргэдийн үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих хандлага илүү нэмэгдсэн харагдаж байна. Бид чанартай арьс, ширээр эрүүл мэндэд ээлтэй, үйлчлүүлэгчийн захиалгын дагуу үйлдвэрлэж чадаж байна. Гагцхүү туслах материалын олдоц хомс болж ирэхэд эх орондоо үйлдвэрлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч байлаа. Туслах материал ч эх орондоо хийх хэрэгтэй. Тийм нөөц боломж бидэнд байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button