Хураангуй мэдээ
ӨДӨРТ ИЛРЭХ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 1000 ДАВЛАА
Өнөөдөр /2022.01.08/ илэрсэн халдварын тохиолдол 1040 болж, 2 хүн нас барлаа. Үүнээс 697 нь Улаанбаатар хотод, 298 нь орон нутагт, 45 нь зөөвөрлөгдөн ирсэн байна. Дархан-Уул аймагт 8 тохиолдол илэрч нийт өвчлөлийн тоо 12845 боллоо. Шинэ жилийн баярын дараагаар буюу 2022 оны эхний долоо хоногт Дархан-Уул аймгийн халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн тухай аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллэсэн.