ОМИКРОН ХУВИЛБАР ДОТООДОД ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ – Цэц.МН
Хураангуй мэдээ

ОМИКРОН ХУВИЛБАР ДОТООДОД ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Коронавирусын Омикрон хувилбар нь Монгол улсад энхийг сахиулагчдаас 10,  Истанбул-Улаанбаатарын нислэгээс 1,  Банкок-Улаанбаатарын нислэгээс 1 тохиолдол илрээд байсан бол дотоодод нэмж таван тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар өнөөдөр /2022.01.09/ ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С. Энхболд: “Дэлхий дахины анхаарал татсан омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 145 улсад бүртгэгдсэн байна. Манай улсын хувьд гадаадаас ирсэн иргэдийн шинжилгээний сорьцод 12 тохиолдол бүртгэгдсэн болохыг өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн. Манай улс геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд болон дотоодод бүртгэгдсэн сорьцуудад геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийсэн. PCR шинжилгээний сорьцуудад энэ шинжилгээг хийхэд 5 хүний шинжилгээнээс S генийн алдагдал илэрсэн. Энэ нь дотоодод дотоодод 5 тохиолдол нэмж бүртгэгдсэн” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button