ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛСӨН 900 ГАРУЙ МАЛ ЭДГЭРЧ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛЛАА – Цэц.МН
Хураангуй мэдээ

ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛСӨН 900 ГАРУЙ МАЛ ЭДГЭРЧ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛЛАА

Дархан-Уул аймагийн 60 гаруй өрхийн 900 гаруй мал, малын гоц халдварт шүлхий өвчинөөр өвчилсөн. Өнөөдөр /2022.01.11/ аймгийн онцгой комисс шүлхий өвчнийг бүрэн дарж, хорио цээрийн дэглэмийг цуцалсан тухай мэдэгдлээ.

Шүлхий өвчин туссан бод, бог малыг бүрэн вакцинжуулж дууссан. Цаашид дөрвөн сарын дотор давтан вакцинийг хийнэ. Аймгийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн 64 хоногийн хугацаанд шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд өнгөрсөн 12 сарын 25-ны өдөр хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлсэн байсан. Хязгаарлалтын дэглэм гэдэг нь 14 хоногийн хугацаатай малын өвчлөлийг хянах, дахин өвчлөл гарахаас сэргийлэх арга хэмжээ авдаг бол энэ долоо хоногоос хөл хорио хязгаарлалтын дэглэмийг бүрэн цуцаллаа.

Холбоотой мэдээлэл

Back to top button