Худалдан авалт хийгээд сүүний мөнгө илүү өгөөд явах хүмүүс ч бий
Арав гаруйхан настай бяцхан охин ээжийгээ дагаж үндэсний хувцас оёход тусалж эхэлсэн нь түүнийг оёдолчин болох эхлэлийг тавьсан байна. Зах зээлд шилжсэн он жилүүдэд лангуу түрээслээд оёсон бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг нэг хүний хувьд боломжгүй байсан учир олны хөл дагаж явуулаар худалдаалж эхэлсэн байна.
Маруся өглөө зах цуглахад оёсон хэдэн хувцсаа бариад л олны хөл хөдөлгөөнтэй хэсгүүдээр явж гар дээрээс борлуулдаг байна. Захын дотор лангуутай найз нөхдөдөө ганц нэгээр нь зарцуулна. Олны хөл дагасан явуулын худалдаа минь олон худалдан авагчтай болгосон гэв.
Загварын чиг хандлага өөрчлөгдөөд монгол хувцсыг шинэ хэв маягт нийцүүлэн урлаж байгаа чадварлаг залуус олон болсон. Миний хувьд захиалга аваад оёхоосоо илүү өөртөө байгаа материалаараа оёсон хувцсаа худалдаалдаг. Размер гэж нарийн юм байхгүй. Таарсан нь таалагдсан нь л худалдаад авдаг гэсэн юм.
Монгол хувцас хаана ч байхгүй загвартай учир гадаадынхан их сонирхдог. Өөр ямар ч улс дуурайж хийх боломжгүй нарийн нандин оёдол, загвартай үндэсний хувцсаараа бахархдаг. Үндэсний хувцсаа өмсөж яваа хүнийг харах хамгийн сайхан байдаг даа.
Тогтсон лангуугүй болохоор захын үүдэнд жижиг бизнес хийдэг хүмүүст утасны дугаараа үлдээдэг. Амьдрал баян юм. Олны дэмээр сайхан л амьдарч байна гэж хуучин хөөрөв.