Д.Азбилэг: Бизнесээ амжилттай удирдаж, өргөжүүлэхэд сургаж байна

Өөрийн үүсгэн байгуулсан бизнесээ өргөжүүлэхийн тулд өдөр бүр л суралцах шаардлагатай. Хэн илүү зөв менежменттэй, санхүүгийн сахилга баттай байгаа нь амжилтын шатаар илүү хурдтай алхдаг зарчим бизнест үйлчилдэг.
Д.Азбилэг: Бидний хувьд Бизнес хөгжлийн төвөөрөө дамжуулан шинээр бизнес эхлэх, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй хүмүүст бизнесээ удирдах, санхүүжилт татах, зах зээлээ тэлэх боломжид нөлөөлөх богино хугацааны чадваржуулах сургалт явуулж байна. Харах өнцөг нь өөрчлөгдөж, бизнесийн мэдлэгээ нэмэгдүүлж, хамтран ажиллах түншүүдтэй болж тэрбумтан шиг сэтгэж, урам зоригтой урагшлах эрч хүчээр цэнэглэгдэн гаргах олон хүмүүст бид луужин болж ажиллаж байна.
Бид сургалтаараа бизнес эрхлэгчдэд ашиг тус өгөх төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломж, төсөл бичих аргачлалаас эхлээд санхүүгээ хянах, удирдах мэдлэг, хууль эрх зүйн зохих төвшний боловсрол олгодог.
Бизнесээ эхэл сургалтад хамрагдсан хүмүүс дундын хуримтлал үүсгэж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж, харилцан ашигтай захиран зарцуулж байна. Хамтраад нэгдээд, бие биенээсээ суралцах олон бизнес эрхлэгчид бидний сургалтын үр дүнд нэг баг болж харилцан туслалцаж, хамтран ажиллаж байна.
Бизнесээ эхлүүлж амжилттай удирдах шалгарсан арга барилд сургах, чанартай сургалтаа
2022.01.17-2022.01.21-ны өдрүүдэд Бизнес хөгжлийн төвдөө зохион байгуулна.
Таван өдрийн турш үргэлжлэх 60.000 төлбөртэй сургалтын үр дүн бизнес эрхлэгчдийн хувьд үр дүнтэй байх болно гэдэгт бид итгэлтэй байна.