ХҮҮХДИЙН МӨНГӨӨ САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАН АВАХ ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЛАА – Цэц.МН
Хураангуй мэдээ

ХҮҮХДИЙН МӨНГӨӨ САР БҮР ХҮСЭЛТ ГАРГАН АВАХ ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЛАА

Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргаж, бүртгүүлэх журам хэрэгжихээр болсон. Харин засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэхүү журмыг цуцлах шийдвэр гаргажээ.

Ингэснээр мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болжээ. Иргэд “EHalamj”, “Ebarimt” системүүдээр нэвтрэн, бүх сараа нэг дорж сонгох боломжтой болсон байна. Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэнээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар иржээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button