‘Дархан Сэжун Хагдан’ төвд 9 настай сурагчаас их сургуулийн багш хүртэл элсэн суралцав – Цэц.МН
Uncategorized

‘Дархан Сэжун Хагдан’ төвд 9 настай сурагчаас их сургуулийн багш хүртэл элсэн суралцав

ХААИС-ийн багш С.Баттуяа солонгос улсад докторын зэрэг хамгаалан суралцан хугацаандаа Дархан хотын ХААИС-д түшиглэн ‘Дархан Сэжун Хагдан’ солонгос хэл, соёлын сургалтын төвийг байгуулах санаачлагыг гаргасан байна. Туршилтын хугацаа 2 жил орчим үргэлжилдэг ч Дарханы элсэгчид амжилттай төгссөн тул хагас жилийн хугацаанд албан ёсны эрхээ авсан байна.

Дэлхийн 84 орны 124 хотод үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяа Сэжүн Институт сангийн Солонгос хэл соёлын төвийг Дархан хотод байгуулж анхны төгсөгчид амжилттай суралцаж батламжаа авлаа. Бүх насныхан суралцах боломжтой уг сургалтын солонгос хэл соёлын ангид 9-46 насны сурагч, оюутан залуус амжилттай суралцан төгссөн байна.

           

ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургуулийн дэргэдэх ‘Дархан Сэжун Хагдан’ Солонгос хэл соёлын төв нь Монгол улсын хэмжээнд анхны орон нутагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц албан ёсны төв бөгөөд БНСУ-ын Политехникийн Их Сургуультай хамтран сургалтуудаа зохион байгуулдаг байна.

Солонгос багш нар хичээл заадаг уг сургалтад хамрагдаж тус улсад суралцах, ажиллаж амьдрах боломжтой бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломж нээлттэй. ХААИС-ийг төгссөн, одоо ажиллаж байгаа оюутнууд хос хөтөлбөрт хамрагдах боломжууд тус төв нээгдсэнээр бүрдэж байна.

Солонгос хэл соёлыг сонирхон судалдаг, цаашид БНСУ-ын их, дээд сургуулиудад суралцах зорилготой сурагчид, оюутан залуус, ажил хөдөлмөр хийх хүсэлтэй иргэдэд мөрөөдөлдөө хүрэх бодит боломжийг олгох чанартай сургалт зохион байгуулж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button