Хураангуй мэдээ
Цэргийн бүртгэл маргааш дуусна

Цэргийн насны иргэдийн бүртгэл маргааш буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр дуусна. Энэ жилийн хувьд цэргийн бүртгэлийг нэгдсэн үйлчилгээний цэгүүд, оршин суугаа газрын баг, хороо болон цахимаар хийлгэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар 89,007 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна. 2022 онд 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авна.
Цэргийн бүртгэлд 18-50 нас хүртэлх иргэд хамрагдах боломжтой.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ажлын газрын үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.
Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.
e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, мөн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
- Дээд офицер /Генерал/-65 нас
- Ахлах офицер -60 нас
- Дунд офицер, ахлагч -55 нас
- Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас байдаг.