Орон гэргүй иргэд өнөөдөр дулаан байр, халуун хоолтой байгаа ч цаашид яах вэ? – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Орон гэргүй иргэд өнөөдөр дулаан байр, халуун хоолтой байгаа ч цаашид яах вэ?

Дулааны худаг, орц, хонгилд хоног төөрүүлж байсан 40 орчим иргэдийг өнгөрсөн оны 11-р сараас эхлэн дулаан байранд байршуулан, нийгэмшүүлэх ажил эхэлсэн. Тэд өнөөдрөөс нийгэмд тустай ажилд оролцож, гэр хорооллын засмал дагуу үүссэн замын цас, мөсийг цэвэрлэж байна. Сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж, эрүүлжүүлж, сургалтад хамруулсан байна. Суурь өвчнийг эмчилж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ оёдлын цех ажиллуулж хүүхдийн гутал хийх сургалтад хамруулж байгаа юм байна.

Тодорхой хугацаанд толгой өвдөх зүйлгүй дулаан байр, халуун хоолтой байна. Цаашид яах вэ. Архины хамааралтай найз нөхдөөсөө холдож, хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэлтэй болсон. Гэхдээ хаана ажиллах билээ гэж иргэн ярив.

Тэд хаачих вэ? Ирэх өдрүүдэд өнгөрсөнд туулсан амьдрал нь үргэлжлэх эрсдэлийг бууруулах боломж бий юу. Энэ асуултад ХХҮГ-ын дарга ‘Нийгэм хамгааллын төв’ байгуулах ажил цаасан дээр буусан явж байна. Газрын асуудал шийдвэрлэгдсэн. Дээрх төвийг бий болгож зохист хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлыг үр дүнд хүргэхээр ажиллаж байна гэж хариулав.

Ойрын хугацаанд банканд харилцах данс нээлгэж, нийтийг хамарсан ажилд татан оролцуулна. Бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүч болгон байнгын орлоготой байх боломжийг бүрдүүлнэ гэж байсан юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button