Uncategorized
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ирэх сарын 14-өөс эхэлнэ
Өнгөрөгч долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-дыг сурагчдын амралтыг сунгах эсэх дээр нэгдсэн ойлголтод хүрэх үүрэг даалгавар өгсөн. Учир нь ЭМЯ хичээл сургуулийн үйл ажиллагааг хойшлуулах саналтай байгаа бол БШУЯ эсрэг саналтай байсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх хугацааг тохирчээ.
Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс танхим, цахим хосолсон зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхээр болсон байна.