Омикроны дэд хувилбар дэлхийн 40 гаруй улсад тархлаа – Цэц.МН
Uncategorized

Омикроны дэд хувилбар дэлхийн 40 гаруй улсад тархлаа

Коронавирусын шинэ хувилбар BA.2 дэлхийн олон оронд хурдацтай тархаж буйг ДЭМБ-аас анхаарууллаа. BA.2 нь арванхоёрдугаар сард анх гарсан бөгөөд одоогоор дэлхийн 40 оронд 9800 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Омикроны дэд хувилбар гэж тодорхойлогдоод буй “BA.2” нь анхны хувилбар болох “BA.1”-ээсээ халдварлах чадвар илүү өндөр байна.

Халдварлах чадварын хувьд өндөр боловч өвчний явц, хүндрэл ямар байхыг эрдэмтэд судалж байна. “Энэ хувилбар нь ахиад ч цаашаа мутацилагдахыг бид үгүйсгэхгүй” гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдын агентлагаас мэдээлжээ. Одоогоор вирусийн шинж тэмдэг болоод вакцин үр дүнтэй эсэх нь бүрэн тодорхой болоогүй байна.

Норвегид нэгдүгээр сарын 4-19 хооронд 611 тохиолдол бүртгэгдсэн. Харин Энэтхэг улсад 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Дани, Швед, Филиппин, Франц, Сингапур, Их Британи улсуудад ч мөн “BA.2” халдварын тохиолдол гарсан байна.

АНУ-ын 12 мужид эсрэг биет үүсгэгч эм тарааж буй боловч энэ нь омикрон хувилбарт үйлчлэхгүй байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

Эх сурвалж: POYNTER, DOWN TO EARTH

Холбоотой мэдээлэл

Back to top button