Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг боллоо – Цэц.МН
Нийгэм

Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг боллоо


УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж өчигдөр гарсан. Өнөөдөр Засгийн газар хуралдаж Монгол Улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьлаа.

Төсвийн тодотголд ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, үүнээс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар нэмэх болжээ. Тэтгэвэр нэмэхэд нийтдээ 637 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа тухай Засгийн газар мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button