НийгэмСпортХураангуй мэдээ
У.Бат-Оюун АНУ-ыг төлөөлөн паралимпд оролцоно
Бээжин-2022 өвлийн паралимпд Монгол гаралтай бүсгүй АНУ-ын төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцох юм байна. Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төрсөн.
22 жилийн өмнө АНУ явсан ч осолд орж улмаар тус улсын иргэншил авсан байна. Тэрээр кёрлингийн спортоор 6 жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн бөгөөд 2021 онд ДАШТ–нд амжилттай оролцож энэ удаагийн параимпд оролцох эрхээ авчээ. Бээжингийн паралимпийн дараа 2026 оны олимпд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Дашрамд дуулгахад энэ жилийн өвлийн параолимп 3-р сарын 4-нд нээлтээ хийнэ. Манай Улсын хувьд паралимпийн гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд оролцох эрхээ аваад байна.