НийгэмХураангуй мэдээ
Сургууль бүр дэргэдээ эцэг, эх, хүүхдүүдийн санал хүсэлт хүлээж авах QR код ажиллуулна
Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал нийгмийн ажилтнуудын зөвлөгөөний үеэр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЕБС бүр эцэг эх, хүүхдүүдийн санал хүсэлт хүлээж авах хүүхдээ сонсож байна QR код ажиллуулж байгааг танилцууллаа.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд сургуулийн нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо чухал.
Иймд сурагчид QR кодыг уншуулж үе тэнгийн дарамт, цахим орчин дахь зөрчил, аймаг орон нутагтай холбоотой хүүхдийн шинэ санал санаачилга, сургууль орчмын эрсдэл гэх мэт тулгамдаж буй асуудлаа илгээх боломжтой байна.
Мөн хүүхдээ сонсож байна QR кодоор санал хүсэлтээ илгээхээс гадна захидлаар илгээх боломжтой байна.