Согтуу ээждээ зодуулахаас айж зугтсан эгч дүү хоёрын тухай мэдээ гарсны дараа яг ийм эрсдэлд байгаа хүүхдүүдийн тухай иргэн мэдээлэв – Цэц.МН
Тусгай сурвалжилгаХураангуй мэдээ

Согтуу ээждээ зодуулахаас айж зугтсан эгч дүү хоёрын тухай мэдээ гарсны дараа яг ийм эрсдэлд байгаа хүүхдүүдийн тухай иргэн мэдээлэв

Ээж нь архи уух бүр түгшүүртэй болдог. Уурлахаараа зоддог, амьдарч байгаа зоорийн давхар нь тааламжгүй ч гаднаас нь цоожлоод явдаг гэж бяцхан охин гунигтай ярьсан. Өлсөж байсан болохоор хэн нэгэн хоол авч өгөх болов уу гэж зах орсон ч урьдын адил танихгүй ах, эгч хоол авч өгөөгүй маш их өлссөн… гээд олон асуудал ярьсан тухай та бүхэн тусгай сурвалжилга үзсэн. Сурвалжилга гарсны дараа манай сайтад маш олон иргэд хандсан. Хүүхдүүдэд туслах, хандивын аян, тэр ч байтугай өргөж авч болох болов уу гэх мэт асуудлаар…

Утсаар холбогдсон иргэдээс нэг иргэн ноцтой мэдээлэл өгсөн нь яг ийм эрсдэлтэй орчинд архины хамааралтай хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд байна. Тэр хүүхдүүдийг холбогдох газарт нь холбож өгөх шаардлагатай байна.

Оршин суугчдад ч тав тухгүй, хүүхдүүддээ гараа гаргаж тоглуулахад ч хүндрэлтэй нөхцөлд амьдрач байна гэв.

Нэг зүйлийг онцлоё: Энэ хоёрыг гадуур явж байхад нь ээжид нь хүргэж өгсөн шүү гэх алба хаагч, хүүхдүүдийн асуудлыг сонсоод байдаг л дүр зураг мэт хандсан хүүхдийн асуудал хариуцсан хүүхдийн байцаагчид, 2015 оноос хойш ажиллаж байна гэх ч асуудалд шийдэл олоогүй хамтарсан баг, судалгаагаар аймгийн хэмжээнд зоорийн давхарт нэг ч хүүхэд байхгүй гэж мэдэгдэж байсан халамжийн мэргэжилтэн та бүхэн яг одоо л нэгдэж ажил хийх хэрэгтэй байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button