НийгэмХураангуй мэдээ
Дэлхийн өрхийн эмч нарын өдөр ӨЭМТ-үүд нээлттэй өдөрлөг зохион байгуулав
Манай улс 2012 оноос эхлэн Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр Дархан-Уул аймгийн Өрхийн эрүүл мэндийн таван төвүүд хамтран Дархан 50 цогцолборт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өрхийн эмч таны зүрхэнд уриан дор зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээнд иргэдийг хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ эрүүл мэндийн анхан шатны үзлэг, ЭХО, ЭКГ /зүрхний цахилгаан бичлэг/, хурдавчилсан оношлуурын шинжилгээ Сахар, Хеликобактер, Холестрол/ үзлэг хийв.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 5 өрхийн эрүүл мэндийн төвд 139 эмч, 26281 ажилчид 87632 өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.