Би өөрийгөө хийх ёстой ажиллаа олсон гэж боддог
Амьдралын сайхан талыг олж харвал хүн өдөр бүр аз жаргалтай явдаг. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд зах дээр худалдаа эрхлэгчдийн ачаа барааг зөөж байна.Олонтойгоо бужигнаад завгүй ажиллах сайхан. Утсаараа захиалгаа аваад тэргээ түрээд гүйж байхад ядарсан ч мэдэхгүй зах тарах дөхсөн байдаг гэж Нямбаяр ярьсан юм.
Ажил олдохгүй байна гэх хүмүүс их болсон. Хамтдаа ачаа зөөгөөд арав таван төгрөг олох боломжтой байна гэж хүмүүсийг ажиллуулах гэж олон удаа үзсэн. Захыг нэг бүтэн тойроод л миний хийх ажил биш гээд хаяад явчихдаг.
Ажлыг хүнд гэж болохгүй амар ажил гэж байхгүй. 500кг ачаад автомашины зай завсар хараад сүлжээд явах үе ч бий. Гэхдээ би энэ ажилдаа дуртай.
Дархан захынхан түүнийг андахгүй. Том машины жолооч нараас зах дээр худалдаа эрхлэгчийн ачаа барааг хүлээж лангуунд нь заримыг нь захаас гадагшаа худалдааны төвд хүргэж өгнө. Зарим ачааг нь хадгалах чингэлэгтэй. Орой нар жаргахтай уралдан ачаа бараагаа буулгаж дуусах үед л утсанд нь ирдэг дуудлага багасдаг гэж даруухан инээх тэрээр ажлын амтаар амьдралаа өнгөлж яваа эгэл жирийн иргэн юм.