Өлгийтэй охиноо тэврээд мөрөөдлийнхөө төлөө суралцаж яваа залуухан ээж
Гурван сайхан үрийн зулай үнэрлэсэн ээж бага охиноо өлгийдөн аваад удаагүй ч бусадтай мөр зэрэгцэн мөрөөдлийнхөө төлөө суралцаж байна. Монгол гутал оёдог түүний хувьд монгол үндэсний гутлыг орчин үеийн хэв маягт нийцүүлэн урлах зорилготой. Бүх насныхан өмсөх дуртай загварлаг гутал бүтээлийн тулд хорвоод мэндлээд сар хүрээгүй бяцхан охиноо тэврээд холын зорилго ойртуулах богино хугацааны сургалтад хамрагдаж байна.
Бага насны хүүхэдтэй ээжүүд гэртээ суухад амархан стерсст өртдөг болохоор аль болох өөрийгөө завгүй байлгах гэж хичээдэг гэж бидэнд хэлсэн юм. Дуртай юмаа сурахын тулд өглөө хүүхдэдээ тэврээд л сургалтандаа яаран ирдэг. Орой гэртээ харих гэж яардаггүй гээд инээв.
Дэлхийн зөн ОУБ–ын дэмжлэгтэй ГБХЗХГ-т бага насны хүүхэдтэй ээжүүдийг суралцаж хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан сургалтад хамруулж байгаа. Энэ сургалтад ирж байгаа ээжүүдээс нярай хүүхдээ тэврээд ирдэг гурван ээж бий. Бид бүгд л мөрөөдлийнхөө төлөө цаг хугацаатай уралдан, урам зоригтой суралцаж байна гэсэн юм.