Тэргүүний уншигч сурагч 160 ном уншиж,ангиараа 760 ном уншиж, тэмдэглэл хөтөлжээ
16-р сургуулийн Б.Жаргалсайхан багштай 5а анги Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн хамт олон болсон байна. Жаргалсайхан багш энэ хичээлийн жилээс эхлэн 5а ангийг дааж авсан бөгөөд өглөө бүр 7 цаг 30 минутад сурагчдаа цуглуулан хичээл эхлэхийн өмнө 30 минутыг ном унших дадал олгоход зарцуулдаг болжээ.
Энэ хичээлийн жилд ангийн 30 сурагч 760 ном уншиж тэргүүний уншигч анги Д.Нацагдорж тэмдэгтэн болсон. Ангийн сурагчдаас хамгийн их ном уншиж тэмдэглэл хөтөлсөн сурагчаар Анар 160 ном, Хэрлэн 119 ном уншиж, тогтмол тэмдэглэл хөтөлж шалгарсан байна.
Хүүхдүүд ном унших дадалд суралцах нь олон талын ач холбогдолтой.Ирэх жил дунд ангид орохдоо үгийн баялагтай, олон талын мэдлэгтэй цэгцтэй ярьж сурах болно гэж багш нь хэлж байлаа. Сурагчид зөвхөн ном уншдаггүй уншсан номынхоо агуулгаар ном бүтээж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлдэг.Тэд өөрсдийн бүтээсэн номоо доод ангийн дүү нартаа бэлэглэхээр болсон гэв.