Сурагч Номин: Бийрэн бичиг бол монголчуудын үндэсний дархлаа, давтагдашгүй брэнд – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Сурагч Номин: Бийрэн бичиг бол монголчуудын үндэсний дархлаа, давтагдашгүй брэнд

Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийн хүрээнд Төв номын сангаас Бийрээ нийлье уран бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд ерөнхий боловсролын 6 сургуулийн 20 гаруй сурагч болон оюутан, багш нар оролцож үндэсний бичиг үсгийг өөр өөрийн сэтгэмжээр бичиж оролцож байна.
Бийрэн бичиг гэдэг бол монгол хүний бахархал, нэр төрийн баталгаа.
Тиймээс энэ чиглэлийн дугуйлангуудад суралцах хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Бийрэн бичгийн эрдэмд суралцаж буй хүүхэд сэтгэлзүйн хувьд амгалан тайван, анхааралтай сууж сурдаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлдөг
гэж багш нар ярьж байв.
Бийрэн бичгээр суралцаж байгаа сурагчид энэ урлаг бол монголчуудын үндэсний дархлаа, ялгарал, өв соёл, давтагдашгүй брэнд гэж онцолж байсан юм. Уралдаанд оролцсон үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэгч эрхэм багш нар, өвлөн уламжлагч оюутан, сурагчдадаа талархал илэрхийлье.

Холбоотой мэдээлэл

Back to top button