Uncategorized
Зохиолч, судлаач Ц.Буянзаяа Дархан-Уул аймагт ажиллав
МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, Төв номын сан хамтран Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач Ц.Буянзаяагийн Үндэсний уран зохиол дахь сэтгэлгээний үе шатууд лекц, сургалтыг Дархан-Уул аймгийн зохиолч, найрагчдад зориулан зохион байгууллаа.
Монголын уран зохиолын түүхийг ерөнхийлсөн байдлаар эрт үеийн уран зохиол, орчин үеийн уран зохиол гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж Монголын уран зохиолын түүхэн товч тоймын тэргүүн дэвтэрт Эрт үеийн уран зохиолын тухай хураангуйлан дурдсан байна. Харин Орчин үеийн уран зохиолын талаар Монголын уран зохиолын түүхэн товч дэд дэвтэрт өгүүлжээ.
Энэ үеэр зохиолчийн гарын үсэгтэй шинэ номын худалдаа зохион байгуулагдаж, МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын зарим зохиолч, яруу найрагчдад Дархан хотын 60 жилийн ойн хүндэт тэмдгийг гардуулав.