19-р сургууль Герман улсад төгсөгчдөө сургах бас нэгэн шинэ гүүрийг тавьж хамтын ажиллагааны гэрээ байгуулав – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

19-р сургууль Герман улсад төгсөгчдөө сургах бас нэгэн шинэ гүүрийг тавьж хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Өчигдөр монголд ирсэн ХБНГУ-ын Тюринген мужийн ХАҮТын дарга, Боловсрол хөгжил төвүүдийн удирдлагууд өнөөдөр Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуультай танилцаж орон нутагт гадаад хэл тэр дундаа герман хэл гүнзгийрүүлэн зааж байгаа ололт амжилттай танилцав хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.

Фав үйлчилгээ нь “Эрэлтэд суурилсан, үндэстэн дамнасан мэргэжилтэнг жижиг, дунд үйлдвэрүүдэд олж идэвхтэй үйл ажиллагааны бүтцийг бий болгох” төслүүдийн хүрээнд хамтран ажиллах зорилготой юм. 

Хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн Герман хэлний гүнзгийрүүлсэн 19 дүгээр сургуулийн  сурагчид хамрагдаж, ХБНГУ-ынТюринген мужид суралцах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, цаашлаад ажиллаж амьдрах боломж бүрдэж байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуулийн төгсөгчдийн герман хэл суралцан байдалд маш сайн гэсэн үнэлгээг хөгжил төвийн зүгээс өгч байлаа.Эх орондоо тэр дундаа орон нутагтаа герман хэлний суурьтай болсон сурагчид тус улсад тухайн орны зардлаар суралцаж мэргэжил эзэмших боломжтой болж байна.

Энэхүү хамтын ажиллагаа илүү өргөжүүлэхийн тулд МУ-ын хэмжээнд 2 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Герман хэлний сургуулиудыг зорин ирж хамтран ажиллах болсондоо таатай байна гэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button