Хог хаягдлын хураамжийг үе шаттай нэмэгдүүлнэ
Дархан хотын тохижилт үйлчилгээний газар, Дархан сумын ЗДТГ хамтран Дархан сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжид өөрчлөлт хийх тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав.Хэлэлцүүлгийн зорилго хог тээвэрлэлтийн үнэ нэмэгдэх асуудалд иргэдийг саналыг тусгах байсан ч иргэдийн оролцоо хангалттай байсангүй.
Өнөөдрийн байдлаар орон сууцны айл өрх 2000, гэр хорооллын айл өрх 3000 төгрөгийн хураамж төлдөг.Энэ байдлаараа цаашид хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа нь үнэ нэмэгдүүлэх үндэслэл болж байна гэв. Өртөг тооцсон дүгнэлтээр хог хаягдлын хураамжийг 15000 болговол хүртээмжтэй ажиллах тооцоолол гаргасан гэж тус байгууллагын эдийн засагч танилцуулав.
Гэхдээ энэ бол эцэслэн гарсан шийдвэр биш Дархан сумын ИТХ-аар иргэдийг саналыг тусган оруулж хэлэлцүүлэн батлуулж ирэх сарын нэгнээс нэмэгдсэн тарифаар айл өрхүүдээс хог тээврийн хураамж авна гэсэн юм. Хог хаягдлын хураамж нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг энэ сарын 10 хүртэл Дархан сумын ИТХ-ын албан ёсны хуудсаар авч байгаа юм байна.