Хүүхдүүд шавраар хийсэн тоглоомыг минь илж, тэвэрч байгааг хараад илүү олныг хийх урам ордог
Хүүхдийн орчин баяр хөөртэй, өнгө алагласан олон төрлийн тоглоомтой байх хэрэгтэй гэж боддог тиймээс хуучирсан чихмэл тоглоом ашиглан шавар, будгаар цэцэрлэгийн хашаандаа тоглоом хийж эхэлсэн.
Хүүхдүүд өглөө цэцэрлэгтээ ирэхэд дэлгэцэд гардаг амьтад, үлгэрийн киноны баатрууд нь угтвал үнэхээр гоё. Одоогоор цөөхөн хэдийг хийсэн ч хүүхдүүд тэднийг хайрлаж, баярлаж, илээд тэврээд гэртээ аваад явна гэж уйлахыг хараад илүү олон шавар тоглоом хийх хүсэл төрж байгаа.
Ганц ганцаар нь хийхээсээ илүү сэдэвчлэн, хүүхдэд танин мэдэхүйн ач холбогдолтой байдлаар хийхийг зорьж байна.
Хийж дуусгаагүй, засварлах тоглоомууддаа завтай үедээ нэг нэгээр нь хийгээд л байгаа.Удахгүй хашаандаа олон тоглоомтой болно.
Манай цэцэрлэгийн өргөтгөл шинэхэн ашиглалтад ороход тоглоом байхгүй хүндрэлтэй байсан. Манай эрхлэгч тоглоомын аян өрнүүлж одоо бид үнэхээр олон тоглоомтой болсон. Тэдгээрээс хуучирсан тоглоомууддаа ийнхүү өөр хэв маягт оруулан цэцэрлэгийн хашаандаа дахин ашиглаж байна гэж 3-р цэцэрлэгийн ажилтан Б.Нямсүрэн бидэнтэй хуучилсан юм.