Ууртай байсан хүүхэд тоглоомын өрөөнд ороод л баяр хөөртэй болдог – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Ууртай байсан хүүхэд тоглоомын өрөөнд ороод л баяр хөөртэй болдог

Нэг булан үсчинд үйлчлүүлж байгаа хүүхдүүд хөгжилдөх бол нөгөө талд цайны газарт хооллох багачууд инээлдэж хажууханд нь дэлгүүрээс амттан авах охид сонголтоо хийж зогсоно. Хэдхэн алхмын зайтай оёдлын салонд оёдлын машинаар барби хүүхэлдэйд даашинз урлаж, зэргэлдээ гэрээ цэвэрлэж, хөнгөхөн гараг эрхсийг тольдож, хөвгүүд машинаар тоглоно. Сэдэвчилсэн тоглоомын өрөөнд хүүхдийн баяр хөөртэй дуу сонсогдоно.

Гуравдугаар цэцэрлэгийн хүүхдүүд арван гурван төрлийн сэдвээр булан засаж тохижуулсан тоглоомын өрөөндөө өөрийн дуртай дүрдээ орж хайртай тоглоомуудаараа найзуудтайгаа тоглодог. Ингэснээр бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийгөө илэрхийлэх чадварыг энэ өрөөндөө тоглох явцдаа олж авдаг гэж болно.

3-р цэцэрлэгийн эрхлэгч Тунгалаг цэцэрлэгийнхээ өргөтгөлийг хүлээн аваад гоё тоглоомуудтай болохын тулд тоглоомоо бэлэглэе аян өрнүүлж сургуулийн сурагчид тоглож байсан тоглоомоо цэцэрлэгийн дүү нартаа өгсөн бол тоглоомын худалдаа хийдэг ах эгч нар нь цэцэрлэгийн багачуудад тоглоом бэлэглэсэн байна.

Цугларсан тоглоомууддаа анги ангидаа хувааж өгөөгүй дуу хөгжмийн өрөөнийхөө булан тохой бүрийг ашиглаж тохижуулсан нь хүүхдүүдэд танин мэдэхүйн ач холбогдолтой Сэдэвт тоглоомын өрөө болжээ.

Хүүхдүүд энэ өрөөндөө тоглох тун дуртай. Тэд энд л дуртай дүрдээ хувирч томчуудын адил үйлчилгээ авч чаддаг.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button